Англи хэл сурж буй хүүхдүүддээ зориулж энэ удаагийн нийтлэлдээ “benefit” болон “advantage” гэсэн хоёр үгийн ялгааг тайлбарлая. Хоёулаа “давуу тал”, “ашиг тус” гэсэн утгатай ч хэрэглээний хувьд ялгаатай.
“Benefit” гэдэг үг нь ямар нэгэн үйлдэл, үйл явдлаас олдох ашиг тус, эерэг үр дүнг илэрхийлнэ. Ихэвчлэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг гэх мэт салбарт хэрэглэгддэг. Жишээлбэл:
English: Regular exercise provides many health benefits.
Mongolian: Тогтмол дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд олон талын ашиг тусыг өгдөг.
English: One benefit of learning English is improved job opportunities.
Mongolian: Англи хэл сурах нэг давуу тал бол ажлын байрны боломж сайжирна.
Харин “advantage” нь өрсөлдөөн, харьцуулалтын үед гарч буй давуу талыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, нэг зүйл нөгөөгөөсөө илүү байх шалтгааныг харуулдаг. Жишээлбэл:
English: Our product has the advantage of being more affordable.
Mongolian: Манай бүтээгдэхүүн илүү хямд байх давуу талтай.
English: Knowing multiple languages gives you a significant advantage in the job market.
Mongolian: Олон хэл мэдэх нь танд ажлын зах зээл дээр мэдэгдэхүйц давуу талыг олгоно.
Дүгнэж хэлбэл, “benefit” нь ерөнхий ашиг тус, харин “advantage” нь өрсөлдөөний давуу талыг илэрхийлнэ. Хэрэглээний ялгааг ойлгосноор та англи хэлний ярианы болон бичгийн хэв маягаа улам сайжруулах болно.
Happy learning!