Англи хэл сурдаг хүүхдүүддээ зориулж энэхүү нийтлэлээрээ “end” болон “finish” гэсэн үгсийн ялгааг тайлбарлая. Хоёр үг нь ч “дуусгах”, “төгсгөх” гэсэн утгатай ч хэрэглээний хувьд ялгаатай.
“End” гэдэг үг нь ямар нэгэн зүйлийн төгсгөл, дуусахыг илэрхийлнэ. Энэ нь юмсын байгалийн төгсгөл буюу хүний хяналтаас гадуур дуусахыг ч илэрхийлж болно. Жишээлбэл, “The movie ended.” гэж хэлбэл “Кино дууссан.” гэсэн утгатай. Харин “finish” гэдэг үг нь ихэвчлэн бид өөрсдийн хийж байгаа ажлыг дуусгах, төгсгөхийг илэрхийлнэ. Жишээ нь “I finished my homework.” гэвэл “Би гэрийн даалгавраа дуусгасан.” гэсэн утгатай.
Өөр нэгэн жишээ авч үзье. “The meeting ended at 5 pm.” гэвэл “Уулзалт 5 цагт дууссан.” гэсэн утгатай. Харин “We finished the meeting at 5 pm.” гэвэл “Бид уулзалтаа 5 цагт дуусгасан” гэсэн утгатай болно. Эхний жишээнд уулзалт өөрөө дууссан бол хоёр дахь жишээнд бид уулзалтаа зориудаар дуусгасан байна гэсэн утгатай.
“End” болон “finish” хоёрыг ашиглахдаа үйл явдлын шинж чанарыг анхаарах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн зүйл өөрөө дуусвал “end”-ийг, хэрэв та өөрөө дуусгаж байгаа бол “finish”-ийг хэрэглэнэ.
Happy learning!