Offer vs. Provide: Англи хэлний хоёр үгийн ялгаа

Англи хэл сурж байгаа хүүхдүүддээ зориулж энэ удаагийн нийтлэлдээ "offer" болон "provide" гэсэн хоёр үгийн ялгааг тайлбарлая. Хоёулаа "өгөх", "санал болгох" гэсэн утгатай ч хэрэглээний хувьд ялгаатай. "Offer" гэдэг нь ямар нэг зүйлийг санал болгож байгааг илэрхийлж, хүлээн авах эсэхийг сонголтыг нөгөө талд үлдээдэг. Харин "provide" гэдэг нь шаардлагатай зүйлийг хангаж өгөхийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, санал болгосон зүйлийг хүлээн авах эсэх нь сонголт бол, хангаж өгөх зүйлийг хүлээн авахгүй байх сонголт байдаггүй.

Жишээлбэл:

  • Offer: The company offered me a job. / Тус компани надад ажил санал болголоо.
  • Provide: The company provides health insurance to its employees. / Тус компани ажилчдадаа эрүүл мэндийн даатгал олгодог.

Өөр нэг жишээ:

  • Offer: I offered him a cup of tea. / Би түүнд аяга цай санал болголоо.
  • Provide: The school provides students with textbooks. / Сургууль сурагчдад сурах бичигээр хангадаг.

Дээрх жишээнээс харахад "offer" нь санал болгох, сонголттой холбоотой байхад "provide" нь хангах, шаардлагатай зүйлийг өгөхийг илэрхийлдэг нь харагдаж байна. Үүнийг анхаарч хэрэглэвэл таны англи хэлний чадвар сайжрах болно.

Happy learning!

Learn English with Images

With over 120,000 photos and illustrations